Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа

  • 2006 онд байгуулагдсан
  • 86402070 88557082
  • numrugspa@mpa.gov.mn
  • Дорнод аймаг, Халхгол сум Цогтсүмбэр баг

Ерөнхий танилцуулга

Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн зааг дотор багтаж буй газар нутгийн байгалийн унаган төрхийг хадгалах, шинжлэн судлах, уг газар нутгийг хамгаалах, зүй зохистой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх үүрэгтэй байгаль орчны сайдын 2006 оны 11-р сарын 20-ны 238 тоот тушаалаар байгуулагдсан. Манай хамгаалалтын захиргаа нь Дэгээ Нөмрөгийн голыг хамарсан Хянганы салбар уулсын ойт хээрийн бүсэд хамрах 311.2 мян га газар нутгийг хариуцан хамгаалалтын менежментээр ханган ажилладаг мэргэжлийн байгууллага юм

Хянганы экосистем, Манжуурын амьтан, ургамлын аймгийг иж бүрдлээр хамгаалах зорилготой. Дорнод аймгийн Халх гол сумын нутагт улсын хилийн дагуу Хянганы нурууны баруун хэсгийн нам ба дундаж өндөр уулсын ойт хээр, хээрийн мужид оршино. 1992 онд УБХ-ын 11 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.